Та бүхэнд Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлгийн Эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Жан Жэ Хёог эмчийн зөвлөгөөг хүргэж байна.
Одоогийн байдлаар ямар нэгэн шинж тэмдэггүй, өвдөж байгаа газар байхгүй ч зургаан сараас нэг жилийн зайтай эмчийн үзлэгт тогтмол орох нь зөв. Ямар ч өвчин эхний үе шатандаа шууд өвдөж нүдэнд ил харагдах зүйлгүй байдаг. Мөн бүх өвчин эхний үе шатандаа маш хурдан сайн эдгэдэг. Хорт хавдар ч мөн адил эхний шатандаа оношлогдож байж бүрэн эмчлэгдэх боломжтой, хүндрэх тусмаа эмчилгээ нь хэцүү удаан явагддаг. Тухайлбал, умайн хүзүүний хорт хавдар, умайн салстын хорт хавдар, өндгөвчийн хорт хавдар зэрэг юм.
Эмэгтэй хүний бэлэг эрхтэн нь умай/сав/, өндгөвч, үрийн хоолой зэргээс бүтдэг. Өндгөвч нь өндгөн эс боловсруулж сар бүр давтан үүний улмаас фоллукул томорсоор уйланхай үүсдэг. Фолликулын уйланхай ямар нэгэн эмчилгээ шаардахгүй өөрөө аяндаа шимэгдэн алга болно. Гэвч дермойд уйланхай нь 10 см хүртэл томорч хортой хавдар болох магадлал өндөр, өнгөвчийн мушгиралт үүсгэж судас боогдон үхжилт үүсдэг.
Умайн хүзүүний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд хамгийн ихээр үүсдэг бөгөөд ихэвчлэн савны хавдар гэж их ярьдаг. Энэхүү хорт хавдар нь хүний хөхөнцөр вирусээс үүсэх ч насанд хүрээгүй үедээ вакцин хийлгэж хамгаалах бүрэн боломжтой. Хамгийн гол нь өвчинг эхний шатанд нь оношилж, цаг алдалгүй эмчилгээ хийлгэх нь чухал.
Харин умайн салстын хорт хавдар нь сав дотор хананд үүсдэг бөгөөд жирэмслэлтээс хамгаалах эм удаан хугацаанд уусан тохиолдолд үүсэх магадлал өсдөг. Шинж тэмдэг нь сарын тэмдэг ихээр ирэх, цэвэршсэн тохиолдолд доогуур цус алдах зэрэг байдаг.
Өндгөвч болон үрийн хоолойд үүсдэг хорт хавдар нь ямар нэгэн шинж тэмдэггүй нас барах магадлал өндөр бөгөөд эмчилгээ хийлгэсний дараа дахин өвчлөх магадлал өндөр учир их аюултайд тооцогддог. Өндгөвч болон үрийн хоолойн хавдарыг гаднаас нь харахад энгийн уйланхай шиг харагдах тохиолдол их байдаг. Үүнийг хагалгаагаар авч эдийн шинжилгээнд оруулсны дараа хортой хавдар болох нь тодорхойлогдох тохиолдол их.
Өндгөвчний хавдар нь аарцгийн хоосон зайд томордог учраас ямар нэгэн өвчин мэдрэгдэхгүй. Өвчтөн өөрөө мэдэрдэггүй. Тиймээс эмэгтэйчүүд зургаан сараас нэг жилийн хугацаатай тогтмол эмчийн үзлэгт орж, цусны болон эхо шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30707
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.