Энэ жил ч уламжлал ёсоор тус эргүүлийн багийнхан өнөөдрөөс эхлэн ажилдаа гарлаа. Ийнхүү Туул голын эрэг дагуу завьт эргүүл, шалгалтыг зохион байгуулж, гол усны осол, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэснээр усны ослын дуудлагын тоо өмнөх жилд 80 хувиар, усанд осолдсон хүний тоо ч тодорхой хувиар буурсан эерэг үр дүн, үзүүлэлттэй байна.

А.Уянга