АН: Улс төрийн бүх намыг тарааж, шинээр байгуулах нь зүйтэй

2022-12-14 Нам хөдөлгөөний амьдрал


Ардчилсан Нам цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мөн үеэр АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн Ш.Түвдэндорж мэдээлэл өгөв. Тэрбээр “Нүүрсний хулгайч нарын нэрийг шударгаар зарлахыг шаардаж буй жагсагчдыг манай нам дэмжиж байгаа. Гэхдээ энэ жагсаал, цуглаан санамсаргүй үйл явдал биш. Эрх баригч нам дотор үүссэн зодооны улмаас нүүрсний гэх хулгайг илчилсэн гэж үзэж байна. Гэвч жагсаал нь хяналтаас гарсан учир МАН-ынхан АН руу бүх буруугаа чихэж байна. Тиймээс Үндсэн Хуульд заасны дагуу улс төрийн бүх намыг тарааж, шинээр байгуулах нь зүйтэй. Гөлөг төөрүүлж байгаа мэт энэ ажлаа цааш үргэлжлүүлбэл манай намын зүгээс тэмцэх болно” гэв.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.