Улаанбаатарт өдөртөө -16…-18 градус хүйтэн байна

2022-12-13 Uncategorized

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хагаст салхи баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -20…-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -14…-19 градус хүйтэн байна.

 

Эх сурвалж: УЦУОШГ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.