Сүүлийн өдрүүдэд цочир хүйтэрч, халтиргаа гулгаа их буйгаас шалтгаалж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасгийн ачаалал эрс нэмэгджээ. Тодруулбал, ачаалалгүй үед өдөрт дунджаар 300-400 хүн эмнэлгийн тусламж авдаг байсан бол эл өдрүүдэд 550-600 хүн яаралтай тусламж авч байгаа аж.
Гэмтлийн дийлэнх нь халтиргаа гулгаанаас болсон бэртэл бөгөөд осгох тохиолдол мөн бүртгэгдэж байгааг ГССҮТ-өөс анхааруулж байна.
Тус эмнэлэгт хандаж байгаа ихэнх хүмүүс ясны хугарлаас шалтгаалж ирж байгаа аж. Тухайлбал, хүмүүс халтирч унахдаа гарын бугалга болоод тохойгоороо ихэвчлэн унадаг. Ахмад настан унах үед дунд чөмөгний хүзүү болон эргүүлэг хоорондын хугарал үүсдэг. Харин хүүхэд багачуудын хувьд шууны болоод бугалгын хугарлын гэмтэлтэй ирдэг байна. Тиймээс халтирдаггүй зөөлөн резинтэй гутал өмсөх, цас мөстэй халтиргаатай газраар явж байгаа бол алхаагаа удаашруулах нь халтирч унахаас сэргийлнэ. Мөн тэнцвэрээ хадгалахын тулд гараа халааснаасаа гаргаж явах хэрэгтэй. Унахдаа бэртэж, гэмтэхээс сэргийлэхийн тулд бээлий, малгай, зузаан хувцас өмсөх нь чухал аж.
87430
30705
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.