Оюутан-залуусын эрүүл мэндийг дэмжих зорилгоор “Эерэг хандлага – Эрүүл оюутан” аяныг улс орон даяар өрнүүлээд байгаа. Тус аяны хүрээнд оюутан-залуусыг “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг”-т ЭМД-аараа хамрагдах боломжтой.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4.2-т заасны дагуу Монгол Улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулах үүрэг хүлээсэн байдаг.
Оюутан, залуус ЭМД-ын шимтгэлээ цаг тухайд нь бүрэн төлснөөр ЭМДЕГ-тай гэрээтэй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 2500 гаруй эрүүл мэндийн байгууллагаас 16 төрлийн тусламж, үйлчилгээг 70-100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.
87430
30705
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.