Томуугийн эсрэг дархлаажуулалт үргэлжилж байна

2022-11-1 Мэдээ мэдээлэл

Томуугийн эсрэг дархлаажуулалт үргэлжилж байна. Энэ жил БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг А.В хүрээний хэв шинжийг агуулсан дөрвөн цэнт вакцинаар иргэдийг дархлаажуулж буй. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд томуугийн эсрэг вакцинаар өвчлөлд өртөмхий хүмүүсийг дархлаажуулалтад хамруулах юм.

Тодруулбал,

-65-аас дээш насны
-Архаг хууч өвчтэй
-Эрүүл мэндийн ажилтан
-Жирэмсэн
-1-5 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй дархлаажуулж байна. Харин дархлаажуулалтад сайн дураараа хамрагдах иргэд дараах хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад хандаж, дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.