Хилийн цэргийн алба хаагч модноос боомилсон байдалтай олджээ

2022-09-30 Мэдээ, мэдээлэл


Хилийн цэргийн 0245 дугаар ангийн алба хаагч амиа алджээ. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газар тодруулга өгсөн байна.

Мэдээлэлд “Малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан 19 настай байлдагч нас барсан байдалтай олдсон нь үнэн. Бурхан болооч есдүгээр сарын 28-ны 16:00 цагийн орчимд үхрээ хайх зорилгоор малын сууриас морин уналгатай хөдөлсөн бөгөөд 17:30 цагийн үед малаа хайж байгаа талаар мэдээлээд дахин холбоо бариагүй тул 20:00 цагаас хилийн салбараас бүлэг гаран эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Улмаар 29-ний 13:00 цагийн үед хилийн салбараас найман км, малын сууриас 12 км-т модноос боомилсон байдалтай олдсон. Тус хэргийг Увс аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа. Бурхан болооч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумаас 2022 оны I ээлжээр хилийн цэргийн 0245 дугаар ангид татагдаж ирсэн” гэв.

<

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2022 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.