Засгийн газрын тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр батлагдсан. Тус хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарч даатгуулагчийг хепатитийн В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулах, даатгалын сангаас зардлын төлбөрийг санхүүжүүлэх журам батлагдан гарсан юм.
Энэхүү шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Улаанбаатар хотноо илрүүлэг шинжилгээг хийх эмч, мэргэжилтнийг бэлтгэж сургах, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, шинжилгээний материалын бэлэн байдлыг хангажээ. Мөн өрхийн эрүүл мэндийн төвд хороо, хэсгээр нь хүлээгдэл чирэгдэлгүй шинжилгээнд хамруулах хуваарийг боловсруулах бэлтгэл ажлыг зохион байгуулсан байна.
87430
30698
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.