ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИН ХИЙЖ ЭХЭЛНЭ

2022-10-23 Мэдээ мэдээлэл

 

Засгийн газраас жил бүр томуугийн эсрэг вакцины хэмжээг нэмэгдүүлж, хүн амыг вакцинд хамруулах ажлыг зохион байгуулдаг. Энэ жил БНСУ-ын “Грийн кросс” үйлдвэрийн томуугийн эсрэг А, В хүрээний хэв шинж агуулсан “Дөрвөн цэнт” вакциныг хийж эхэлжээ. Уг вакцинаар томуугийн өвчлөлд өртөмхий 65-аас дээш настан, архаг хууч өвчтэй, жирэмсэн эмэгтэйчүүд, 1-5 насны хүүхдэд үнэ төлбөргүй хийж байна. Мөн цэцэрлэгийн насны хүүхдүүд цэцэрлэг дээрээ, гэрээр байдаг хүүхдүүд харьяа багийн Өрхийн эрүүл мэндийн төв дээр вакцинд хамрагдана.

Томуугийн вакцин нь хязгаартай буюу 1-5 насны хүүххдйн 70 орчим хувь, эмч эмнэлгийн ажилтан, жирэмсэн эмэгтэйчүүдийн 50 хувь, хууч өвчтэй иргэдийн 70 хувь нь хамрагдах аж. Хүүхдэд вакцин хийхийн өмнө эцэг, эх, асран хамгаалагч нарт вакцины талаарх мэдээллийг өгч, хүүхэд сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлолын бусад вакцинд хамрагдаагүй, аливаа нэг халдварт өвчнөөр өвдөөгүй болохыг баталгаажуулан эцэг эхийн зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зуруулж хийнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.