“Амгалан” амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг Молекул биологийн шинэ лабораторитой боллоо. Эх, нярайн тусламж үйлчилгээнд шаардлагатай тус бүр нь 350 сая төгрөгийн өртөг бүхийн Молекул биологийн иж бүрэн гурван лабораторийг Улаанбаатар хотын Өргөө амаржих газар, Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II-д тус тус хүлээлгэн өгөх юм байна.
Уг лабораторийн иж бүрдлийг дэлхийд тэргүүлэгч “Seegene” компани хоёр жилийн баталгаат хугацаатайгаар нийлүүлж байгаа бөгөөд Ковид-19 халдвараас гадна нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дундах бэлгийн замын халдварууд, умайн хүзүүний хавдрын үүсгэгчийг илрүүлэх урвалж бодис болон нийт 22 төрлийн молекул биологийн оношилгооны тоног төхөөрөмж, лабораторийн стандарт тавилга бусад хэрэгслүүдийн хамт нийлүүлэгдэж байна.
Ингэснээр жирэмсэн болон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бэлгийн замаар дамжих халдварын үүсгэгчийг илрүүлж, эмчлэн эрүүлжүүлснээр Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх, сэргийлж болох эх, нярайн эндэгдлийг бууруулахад ач холбогдолтой.
Ташрамд дурдахад, ЭМЯ-ны зүгээс нийслэлийн амаржих газруудыг хүчилтөрөгчийн үйлдвэр, хог хаягдлын үйлдвэрээр хангаж байгаа бөгөөд ойрын үед хүлээлгэн өгөх аж.
87430
30705
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.