Чуулган: Засгийн газрын шинэ гишүүд тангараг өргөж байна

2022-08-30 Парламент

 

Ээлжит бус чуулганы хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо. 

Тодруулбал, Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн өөрчлөлтөд нийцүүлэн танхимаа шинээр бүрдүүлсэнээ өчигдөр УИХ-д танилцуулсан. Засгийн газрын гишүүд өнөөдөр тангараг өргөж, бүрэн эрхээ ийнхүү хэрэгжүүлж эхэллээ.

Засгийн газрын шинэхэн гишүүд “Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чиг шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.