С.Энхболд: Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдээс хавдрын 844 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн

2022-08-24 Мэдээ мэдээлэл


Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг шинжилгээний явцын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Тавдугаар сарын 1-нээс эхэлсэн эрт илрүүлэг, урьдчилсан сэргийлэх үзлэгт өнөөдрийн байдлаар 272434 иргэн хамрагдсан байна. Үүний 55.3 хувь нь эмэгтэйчүүд бол 44.6 хувь эрэгтэйчүүд байгаа юм. Мөн дээрх иргэдийн 170000 орчим нь хүүхдүүд байна. Үзлэгт хамрагдсан иргэдийн 51.4 хувь нь Улаанбаатар хотод, 48.5 хувь нь орон нутагт хамрагджээ. Бүс нутгаар авч үзвэл, нийслэлд Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн иргэд илүү идэвхтэй хамрагдаж байгаа бол орон нутагт Төв, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн иргэд идэвх өндөртэй байна. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 136141 хүнд өвчлөл бүртгэгдсэн. Энэ нь нийт хамрагдсан тохиолдлын 57.2 хувь нь гэсэн үг. Тухайн иргэдийн дийлэнх нь буюу 66.4 хувь нь хоол боловсруулах тогтолцооны эмгэгтэй байна. Дараа нь дотоод шүүрэл, бэлгийн замын өвчлөл удаалж байна. Үзлэгээр бэлгийн замын өвчлөл нэлээд илэрч буй тул хариу тандалтын арга хэмжээг мэргэжлийн байгууллага зохион байгуулж байгаа. Үзлэгт хамрагдсан хүмүүсээс хортой болон хоргүй хавдрын 844 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Эдгээрээс 201 нь эхний шинжилгээгээр хортой байх магадлалтай байна. Тухайн иргэд дараагийн шатны шинжилгээнд хамрагдсаны үндсэн дээр онош нь батлагдана. Харин хүүхдүүдэд амны хөндийн өвчлөл буюу шүд цоорол, нүдний харааны өөрчлөлт, шүдний гаж хөгжил нэлээд илэрсэн буюу хүүхдүүдийн дунд амны хөндийн өвчлөл маш их байгаа нь үүнээс харагдаж байна” гэлээ.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.