ЭМЯ: КОРОНАВИРУСТ халдварын 54 тохиолдол батлагджээ

2022-06-30 Мэдээ мэдээлэл

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 54 тохиолдол шинээр батлагджээ. Тодруулбал, илэрсэн халдварын 33 нь Улаанбаатар хотод, 21 нь орон нутагт бүртгэгдэв. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 928,862 болж нэмэгдсэн байна.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 123 хүн эдгэрсэн бол одоогоор 703 хүн хяналтад байгаа гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.