Даатгуулагч ТА та улсын, хувийн болон гэрээт эмнэлэг, лабораторид үзлэг шинжилгээгээ ҮНЭГҮЙ хийлгээрэй

2022-05-26 Мэдээ мэдээлэл

 

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлдөг 18-аас дээш насны иргэн бүр Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд зургаан төрлийн багцын шинжилгээнд очер дугааргүй хамрагдах бүрэн боломжтой. Ингэхийн тулд эхлээд харъяа дүүргийн эмнэлэг дээрээ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ-ийн бүртгэл хариуцсан ажилтанд өөрийн бүртгэлээ баталгаажуулалт хийснээр та улсын болон хувийн гэрээт эмнэлэг, лабораторид үзлэг шинжилгээ хийлгэх эрхтэй болно.

Багц-1: 18-34 нас

Биеийн ерөнхий үзлэг, “БЗХӨ”-ний илрүүлэг, рентген зураг

Багц-2: 35-45 нас

Биеийн ерөнхий үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн эхо, өөх тосны солилцоо, цусанд сахар үзэх, умайн хүзүүний хавдрын илрүүлэг

Багц-3: 46-64 нас

Биеийн ерөнхий үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн эхо, өөх тосны солилцоо, цусанд сахар үзэх, умайн хүзүүний хавдрын илрүүлэг, түрүү булчирхайн үзлэг

Багц-4: 44-64 нас

Биеийн ерөнхий үзлэг, ходоодны дуран, умайн хүзүүний хавдрын илрүүлэг, түрүү булчирхайн үзлэг

Багц-5: 65-аас дээш нас

Биеийн ерөнхий үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн эхо, нүдний үзлэг

Багц-6: 65-аас дээш нас

Биеийн ерөнхий үзлэг, ходоодны дуран

Хувийн 32 лаборторид үзлэг хийж байна

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн өнгөрсөн 11 дүгээр тогтоолоор даатгуулагчдын урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журам баталсан. Үүний хүрээнд улсын эмнэлэгүүдээс гадна хэвшлийнхнийг сонгон шалгаруулж, ачааллаа үүрэлцэх болсон. Өдгөө нийслэлд 32, орон нутагт хувийн 45 эмнэлэг оношилгоо, шинжилгээ хийж байна. 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагч гурван төрлийн багц шинжилгээнээс нэгийг сонгон, гэрээт эмнэлгүүдэд үзүүлэх юм. Нэг үгээр, багцад дотор эрхтний архаг өвчлөлийг илрүүлэх юм. Хоёрдугаарт, дээрх багцын шинжилгээнд нэмэгдээд, үе мөчний эмгэг илрүүлэх, гуравдугаарт хавдрын оношилгоо хийх юм.

Сонгон шалгаруултад тэнцсэн лаборатуриудын нэрсийг тодруулж байна.

  1. “Гялс”
  2. “Их бараат”
  3. “Өнөр үжин”
  4. “Скорлаб”
  5. “Стандлаб”
  6. “Ишүүгэнэ”
  7. “Монголфарм дистрибюшн”
  8. “Прецилаб”
  9. “Мобиа”
  10. “Энхлаб”
  11. “Роторжен”
  12. “Сөүл”

 

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.