Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил ӨНӨӨДӨР орон даяар эхэлж байна.
Энэхүү урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт шинээр нэмэгдсэн хүүхдийн 0-5, 6-17 насны багцаар үзлэг, шинжилгээг эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд товлолын дагуу хийлгэх аж.
Харин насанд хүрэгчдийн эрт илрүүлэг нь зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчин эмгэгийг эрт үед илрүүлж, тэдгээрийн хүндрэл, нас баралтыг бууруулах зорилготой бөгөөд товлолын дагуу лавлагаа шатлалын гэрээт эрүүл мэндийн байгууллагад үзлэг, шинжилгээг хийлгэх юм байна.
Дашрамд дуулгахад, шимтгэлээ бүрэн төлсөн иргэн эрт илрүүлэгт даатгалаараа хамрагдах боломжтой юм.
Тав хүртэлх насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц:
-Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх,
-Эмнэл зүйн иж бүрэн үзлэг:
-Биеийн хэмжилт, өсөлтийн үнэлгээ, БЖИ
-Хөгжлийн үзүүлэлтүүдийн үнэлгээ.
-Сэтгэц, зан төрхийн үнэлгээ:
-Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө:
-Дүгнэлт бичих
-Зөвлөгөө өгөх, шилжүүлэх
Жич: Бага насны хүүхэд 9, 18, 36, 48, 60 сартайд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдаж, багцад багтсан тусламж, үйлчилгээг бүрэн авсан байна. Мөн амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 18 сартай (1.6 нас)-гаас эхлэн хүргэнэ. Түүнчлэн үзлэг, шинжилгээ зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэх юм.
6-17 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц:
-Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх,
-Эмнэлзүйн үзлэг:
-Биеийн хэмжилт, БЖИ:
-Сэтгэц, зан төрхийн хөгжлийн үнэлгээ:
-Сүрьеэгийн эрсдэлийн үнэлгээ:
-Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө:
-Дүгнэлт бичих
-Зөвлөгөө өгөх, шилжүүлэх
Жич: Сургуулийн насны хүүхэд энэ багцад багтсан тусламж, үйлчилгээнд жил бүр хамрагдах аж. Мөн үзлэг, шинжилгээ зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэнэ.
18-30 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц:
-Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),
-Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,
-Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,
-ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,
-Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
-Зүрхний цахилгаан бичлэг,
-Цээжний рентген зураг
-Эмчийн үзлэг
-Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
-Дүгнэлт
-Зөвлөгөө
Жич: Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.
31-45 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц:
-Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),
-Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,
-Өлөн үеийн глюкоз,
-Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,
-ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,
-Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
-Эсийн шинжилгээ –ПАП тест,
-Хэвлийн хэт авиа,
-Бамбайн хэт авиа,
-Хөхний хэт авиа,
-Зүрхний цахилгаан бичлэг,
-Улаан хоолой, ходоодны дуран,
-Цээжний рентген зураг
-Эмчийн үзлэг
-Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
-Дүгнэлт
-Зөвлөгөө
Жич: Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэх аж.
46-60 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц:
-Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),
-Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,
-Өлөн үеийн глюкоз,
-Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ,
-Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
-Эсийн шинжилгээ –ПАП тест,
-Хэвлийн хэт авиа,
-Бамбайн хэт авиа,
-Хөхний хэт авиа,
-Зүрхний цахилгаан бичлэг,
-Улаан хоолой, ходоодны дуран,
-Цээжний рентген зураг
-Эмчийн үзлэг
-Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
-Дүгнэлт
-Зөвлөгөө
Жич: Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.
61-ээс дээш насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц
Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),
Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,
Өлөн үеийн глюкоз,
Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ,
Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
Хэвлийн хэт авиа,
Бамбайн хэт авиа,
Хөхний хэт авиа,
Зүрхний цахилгаан бичлэг,
Улаан хоолой, ходоодны дуран,
Цээжний рентген зураг
Эмчийн үзлэг
Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ:
Дүгнэлт
Зөвлөгөө
Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээ нь анхан болон лавлагаа шатлалтай байна. Нэгдсэн эмнэлэг 10 мянгаас доошгүй суурин хүн ам бүхий суманд эрүүл мэндийн анхан шатны болон таваас доошгүй үндсэн мэргэшлээр лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг, аймгийн төв, дүүрэгт долоогоос доошгүй үндсэн мэргэшлээр лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх байгууллага байна.
Аймгийн төв, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нэгдсэн эмнэлэг хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан зарим төрөлжсөн мэргэшлээр лавлагаа шатлалын нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг нэмэлтээр үзүүлж болно хэмээн Эрүүл мэндийн тухай хуульд заажээ.
87430
30705
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.