Сүүлийн хоногт ковидын 94 тохиолдол батлагдлаа

2022-05-10 Мэдээ мэдээлэл

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 94 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр манай улсад нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 922.387 болжээ. Тодруулбал, Улаанбаатарт 63, орон нутагт 31 тохиолдол бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд буюу нийслэл болон зургаан аймагт 250 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийг ангилбал:

Хөнгөн 7
Хүндэвтэр 183
Хүнд 49
Маш хүнд 11 хүн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.