ЭМЯ: Шинээр илэрсэн тохиолдлуудын 24 нь Улаанбаатарт, 12 нь орон нутагт бүртгэгджээ

2022-05-2 Мэдээ мэдээлэл

 

Энэ сарын 1-нээс эхлэн КОВИД-19 өвчний нөхцөл байдлын хоногийн тоон мэдээллийг Эрүүл мэндийн яамны албан хаяг болон сайтаар мэдээлэхгүй болж байгаа аж. Харин тус статистик мэдээллийг 1313.mn сайтад олон улсын жишгийн дагуу байршуулахаар болжээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 36 тохиолдол шинээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 24 нь Улаанбаатар хотод, 12 орон нутагт бүртгэгдсэн байна.

Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 263 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 490 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.

Эмнэлэгт байгаа иргэдийн 10 нь нэн хүнд, 53 нь хүнд, 182 нь хүндэвтэр, 18 нь хөнгөн оноштой байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.