E-barimt аппликэйшнээр Эрүүл мэндийн даатгалаа хэрхэн төлж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах вэ

2022-05-20 Мэдээ мэдээлэл

Даатгуулагч таны E-barimt аппликэйшнээр төлсөн шимтгэл 15-30 минутад баталгаажих бөгөөд сар, хагас жил, бүтэн жил гэсэн сонголтуудаас сонгон төлөлтөө хийх боломжтой юм.

Шимтгэл төлөх заавартай танилцана уу.

Алхам 1 : E-Barimt аппликэйшндаа UPDATE хийж, нэвтрэх.

Алхам 2 : Үйлчилгээ цэснээс “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” хэсгийг сонгох.

Алхам 3 : Даатгуулагчийн төрлөө сонгох.

Алхам 4 : Шимтгэлээ сар, хагас жил, бүтэн жилээр төлөх сонголтуудаас сонгох.

Алхам 5 : Өөрийн регистрийн дугаар болон аймаг, дүүргээ сонгон баталгаажуулах.

Алхам 6 : Хүснэгтээс шимтгэл төлөх саруудаа сонгох

Алхам 7 : Төлбөрийн боломжуудаас сонгох

Та шимтгэл төлөлтөө баталгаажсан эсэхийг http://www.emd.gov.mn/ сайтаас шалгаарай.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.