Сүүлийн хоногт улсын хэмжээнд коронавирусийн 67 тохиолдол батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 50 нь Улаанбаатар хотод, 17 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Халдварын шалтгаант нас баралт бүртгэгдээгүй байна.
Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлуудыг тодруулбал, Баян-Өлгий аймагт хоёр, Дархан-Уулд нэг, Өмнөговь аймагт 14 бүртгэгджээ.
Харин халдварын улмаас улсын хэмжээнд 219 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 438 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж. Мөн эл халдвараар 16 хүүхэд, хоёр жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн – 5
Хүндэвтэр – 137
Хүнд – 63
Нэн хүнд – 14 хүн байна.
87430
30705
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.