Салбар яамны мэдээллээр сүүлийн хоногт коронавируст халдварын 50 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсан байна. Тодруулбал, эдгээр шинэ тохиолдлын 35 нь нийслэлд, 15 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор халдварын улмаас 426 хүн гэрийн хяналтад байгаа бол 209 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилбал, хөнгөн тав, хүндэвтэр 133, хүнд 51, нэн хүнд 20 хүн байгаа юм.
Ойрын хугацаанд манай улсад бүртгэгдэх халдварын тоо тогтмол буурч, иргэд амны хаалт зүүх нь багассан. Гэхдээ одоогийн нөхцөл байдлаар иргэдийг амны хаалтаа зүүхгүй байхыг зөвлөх боломжгүй гэдгийг холбогдох албаныхан зөвлөж байна.