Сүүлийн хоногт улсын хэмжээнд коронавирусийн 76 тохиолдол батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 48 нь Улаанбаатар хотод, 28 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Халдварын шалтгаант нас баралт 2 бүртгэгдлээ.
Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлуудын тоо Архангай хоёр, Дархан-Уул нэг, Өмнөговь 25 тус тус бүртгэгдсэн байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 488 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж. Халдварын улмаас 13 хүүхэд, 1 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн – 7
Хүндэвтэр – 160
Хүнд – 59
Нэн хүнд – 13 хүн байна.
87430
30705
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.