Улаанбаатарт 18 градус дулаан байна

2022-04-18 Uncategorized


Улаанбаатар их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 17-19 градус дулаан байна.

Нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр.

Өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгийн сав газраар 20-25 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.