ОБЕГ: Усанд унасан байж болзошгүй иргэдийг эрэн хайж байна

2022-04-14 Uncategorized

Булган аймгийн Сэлэнгэ суманд гурван зорчигчтой “Портер” загварын автомашин “Сэлэнгэ” голын усанд унасан байж болзошгүй тухай дуудлага дөрөвдүгээр сарын 12-ны 12:53 цагт аймгийн Онцгой байдлын газар иржээ.  

Дуудлагын дагуу  холбогдох алба хаагчид болон ар гэрийнхэн нь “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан иргэн С /47 настай, эрэгтэй/,  О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч одоогоор үр дүнд хүрээгүй байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.