Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар тоон мэдээлэл танилцууллаа. Сүүлийн хоногт 81 хүнээс халдвар илэрчээ. Бүртгэгдсэн тохиолдлын 44 нь нийслэлд, 37 нь орон нутагт батлагдсан байна. Энэ хугацаанд Өмнөговь аймгаас бусад аймагт халдвар бүртгэгдээгүй. Түүнчлэн энэ хугацаанд халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Одоогоор 218 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 20 нь хүүхэд, гурав нь жирэмсэн эх байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа найман хүний биеийн байдал маш хүнд байна. Харин өрхийн эмчийн хяналтад 753 иргэн гэрээрээ эмчлүүлж байна.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87430
30705
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.