ЭМЯ: Халдварын 85 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

2022-03-30 Мэдээ мэдээлэл

Сүүлийн хоногт улсын хэмжээнд коронавирусийн 85 тохиолдол батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 52 нь Улаанбаатар хотод, 33 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Халдварын шалтгаант нас баралт бүртгэгдээгүй.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 309 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 909 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

-Хөнгөн – 36

-Хүндэвтэр – 219

-Хүнд – 42

-Маш хүнд – 12 хүн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.