СУРАГГҮЙ БОЛСОН ЭРЭГТЭЙН ЦОГЦСЫГ ОЛЖЭЭ

2022-03-30 Uncategorized

Баян-Өлгий аймгийн …. сумын …. багийн “Түвшин нуур” гэдэг газар /Аймгийн төвөөс зүүн урд зүгт 170 км, сумын төвөөс зүүн урд зүгт 18 км-т/ Тус сумын харьяат иргэн С 3 сарын 29-ний өдрийн 09:00 цагт ус авахаар мотоциклоор яваад сураггүй болсон тухай дуудлагыг 3 сарын 30-ны өдрийн 04:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын … сум дахь Эрэн хайх аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн тус сумын харьяат иргэн С /46 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг 05:12 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06:00 цагт тус багийн “Хөх сэрх” гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 4 км/-аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.