Төрийн албаны ерөнхий шалгалт ирэх сарын 1-нд эхэлнэ

2022-03-30 Uncategorized

Төрийн албаны ерөнхий шалгалтад энэ удаа 7675 иргэн бүртгүүлсэн бөгөөд шалгалт 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулагдана.

Шалгалтад орох иргэд exam.csc.gov.mn цахим системийн “Бүртгэлд хамрагдсан иргэд” цэс рүү орж хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой.

Хэрвээ Та нэвтрэх эрх, нууц үгээ мартсан бол бүртгэлтэй гар утасны дугаартаа 1 удаагийн код хүлээн авч нууц үгээ солино. Та иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байхыг анхаарна уу.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.