СУРАГГҮЙ БОЛСОН 34 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ОЛЖЭЭ

2022-03-21 Uncategorized

 

Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн …  байранд иргэн Б 3 сарын 19-ний өдрийн 12:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 3 сарын 20-ны өдрийн 11:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Б /34 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-г тус сумын төв болон “Бугат-Үзүүр”, “Баатар хайрхан”, “Модон-Овоо”, “Их гол”, “Бага гол” гэдэг газруудаар 80 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон бөгөөд мөн өдрийн 21:53 цагт тухайн иргэний эгч Б аймгийн Онцгой байдлын газартай холбогдож иргэн Б-г гэрээсээ баруун зүгт 8 км-т “Бугат-Үзүүр” гэдэг газар өвөлжиж байгаа малчин Э-д эсэн мэнд очсон, тэдний ар гэрээс нь хүргэж ирсэн тухай мэдэгдсэн тул Цагдаагийн газарт мэдэгдэж шалгуулахад ирсэн болох нь тогтоогдсон байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.