Өнгөрсөн хоногт коронавируст халдварын 77 тохиолдол шинээр батлагджээ. Үүнээс
57 нь Улаанбаатар хотод,
20 нь орон нутагт нь бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд халдвараас шалтгаалсан эндэгдэл бүртгэгдээгүй.
Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 654 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 2,274 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмнэлэгт байгаа иргэдийн 143 нь хүүхэд бол 26 нь жирэмсэн эмэгтэй байгаа юм.
Эмчлүүлж буй иргэдийн 16 нь нэн хүнд, 76 нь хүнд, 395 нь хүндэвтэр оноштой байна.
87430
30701
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.