Төв аймаг эрүүл мэндийн салбарын хөгжлийг хангах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудынхаа материаллаг баазыг нэмэгдүүлэх, мэдлэгтэй, чадвартай, сэтгэлтэй боловсон хүчнийг бэлтгэх, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн үйлчилгээг өргөтгөх бодлого барьж, энэ хүрээнд олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилласаар байна.
Эдгээр ажлууд үр дүнгээ өгч, иргэдэд үзүүлж байгаа эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд Эрүүл мэндийн яамны санаачлага дэмжлэгтэйгээр аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Эрүүл мэндийг дэмжих төв” нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар, Эрүүл мэндийн яамны бүрэлдэхүүн, аймгийн ЭМГ-ын удирдлага, эмч, эмнэлгийн ажилтнууд оролцлоо.
“Эрүүл мэндийн дэмжих төв” нь ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэлтэй болгох, хувь хүн, байгууллага хамт олны багц үзлэг оношилгоо, шинжилгээ, тусламж үйлчилгээг иж бүрэн үзүүлэх төв юм. Иргэд, үйлчлүүлэгчид тус төвд хандсанаар урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд бүрэн хамрагдаж аливаа өвчлөлийг эрт илрүүлж, эрүүл зөв амьдрах зөвлөгөө, үйлчилгээг авах бүрэн боломжтой болж байна.
Тусламж үйлчилгээний үндсэн чиглэл нь:
Тус төвийг 1.4 тэрбум төгрөгийн өтрөг бүхий 64 зүслэгт компьютер томографик аппарат, ясны сийрэгжилтийг оношлох аппарат, шүдний тоног төхөөрөмж, биеийн жингийн индекс тодорхойлох Танита аппарат, нүдний хараа шалгах, оношлох автомат таблиц, чих, хамар, хоолойн иж бүрэн аппарат, зураг авах,харах хоёр үйлдэлтэй рентген аппарат, зүрхний бичлэгийн аппарат, тархины цахилгаан бичлэгийн аппарат, эмэгтэйчүүдийн үзлэгийн ор зэрэг нийт 4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 9 багцын 33 төрлийн 64 ширхэг өндөр үзүүлэлттэй тоног төхөөрөмжөөр хангасан байна.
Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ: Эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээр санхүүжих тухай хууль батлагдаж, 2021 оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Энэ нь Нийслэл Улаанбаатар хоттой ойр оршдог Төв аймгийн хувьд нилээдгүй эрсдэлтэй гэж үзэн, энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг байгуулж байна. Ингэснээр Төв аймгийн эмнэлэг Улаанбаатар хот руу үйлчлүүлэгчдээ алдахгүй, иргэд заавал цаг зав, хөрөнгө мөнгө гарздаж гуравдугаар шатлалын эмнэлэгт очих шаардлагагүй, өөрийн аймгаасаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хурдан шуурхай авах боломж бүрдэж байгааг онцолсон юм.
87430
30701
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.