ЭМЯ: Сүүлийн хоногт 190 тохиолдол бүртгэгдэж, хоёр иргэн нас баржээ

2022-03-7 Мэдээ мэдээлэл

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 190 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 467,012 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 136 нь Улаанбаатар хотод, 54 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд уг өвчний улмаас 41-80 насны хоёр иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,104 хүн эндээд байна.

Одоогоор улсын хэмжээнд 1,535 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 5,312 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн – 380
Хүндэвтэр – 988
Хүнд – 148
Маш хүнд – 19 хүн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.