ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд долоон аймагт халдвар бүртгэгдээгүй

2022-03-4 Мэдээ мэдээлэл

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 232 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. 

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

-95  нь Улаанбаатар хотод,

-137 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Энэ хугацаанд долоон аймагт халдвар бүртгэгдээгүй бол хамгийн олон тохиолдол Өмнөговь аймагт бүртгэгджээ.

Уг өвчний улмаас 61-80 насны 1 иргэн нас баржээ. Ингэснээр нийт эндэгдэл 2101 боллоо. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1.935 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 496 нь хүүхэд, 807 нь жирэмсэн эх байна.

Гэрийн хяналтад 6.262 хүн байгаа юм.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

-Хөнгөн – 492

-Хүндэвтэр – 12500

-Хүнд – 168

-Маш хүнд – 25 хүн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.