Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар тоон мэдээлэл танилцууллаа. Сүүлийн 24 цагт 255 иргэнээс халдвар илэрчээ. Бүртгэгдсэн халдварын 127 нь нийслэлд, 128 нь орон нутагт батлагдсан байна.
Энэ хугацаанд долоон аймагт халдвар бүртгэгдээгүй бол хамгийн олон тохиолдол Өмнөговь аймагт бүртгэгджээ. Харин энэ хугацаанд халдварын улмаас нэг хүн энджээ.
Одоогоор 2235 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 600 нь хүүхэд, 111 нь жирэмсэн эх байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 31 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин өрхийн эмчийн хяналтад 7021 иргэн гэрээрээ эмчлүүлж байна.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87430
30705
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.