Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар тоон мэдээлэл танилцууллаа. Сүүлийн 24 цагт 305 иргэнээс халдвар илэрчээ. Бүртгэгдсэн халдварын 139 нь нийслэлд, 166 нь орон нутагт батлагдсан байна. Энэ хугацаанд долоон аймагт халдвар бүртгэгдээгүй бол хамгийн олон тохиолдол Говь-Алтай аймагт бүртгэгджээ. Харин энэ хугацаанд халдварын улмаас хоёр хүн энджээ.
Одоогоор 2419 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 633 нь хүүхэд, 129 нь жирэмсэн эх байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 31 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин өрхийн эмчийн хяналтад 1695 иргэн гэрээрээ эмчлүүлж байна.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87430
30705
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.