ЭМЯ: Сүүлийн хоногт Ковид19 халдварын шалтгаант нас баралт бүртгэгдээгүй

2022-02-21 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн хоногт 309 иргэнээс халдвар илэрчээ. Харин ковид19 халдварын шалтгаант нас баралт бүртгэгдээгүй байна. Тодруулбал, Улаанбаатарт 213, орон нутагт 96 тохиолдол бүртгэгдлээ.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4,329 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 13,518 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 1,140
  • Хүндэвтэр – 2,759
  • Хүнд – 378
  • Маш хүнд – 52 хүн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.