Өчигдөр нийслэлд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 24, хоёрдугаар тунд 46, гуравдугаар тунд 304, дөрөвдүгээр тунд 371 нийт 745 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75.1 хувь нь нэгдүгээр тунд, 72 хувь нь хоёрдугаар тунд, 52.9 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байгаа юм. Харин вакцины нэмэлт дөрөвдүгээр тунд нийслэлийн нийт хүн амын 5.6 хувь нь хамрагдсан байна. Зорилтот бүлгийн буюу 3033 жирэмсэн эх, 12-15 насны 68653 хүүхэд, 16-17 насны 27062 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.