ЭМЯ: 553 тохиолдол бүртгэгдэж, нэг иргэн нас баржээ

2022-02-14 Мэдээ мэдээлэл


Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр 553 халдварын тохиолдол батлагджээ. Үүний 315 Улаанбаатарт, 238 орон нутагт бүртгэгдсэн байна.

Орон нутагт илэрсэн тохиолдлыг аймаг тус бүрээр авч үзвэл Орхон болон Өмнөговь аймагт хамгийн олон буюу 38 тохиолдол бүртгэгдсэн байна.

Харин Баянхонгор, Булган, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймагт PCR шинжилгээгээр батлагдсан халдвар байхгүй байгаа бол бусад аймагт 6-24 илэрчээ.

Цар тахал гарснаас хойш өнөөдрийн байдлаар Улаанбаатарт нийт 258,873, орон нутагт 198,202 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Дээрх хугацаанд халдварын улмаас нэг хүн нас барж, нийт нас баралт 2074 болжээ.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 6822 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 1808 хүний биеийн байдал хөнгөн бол 58 хүн нэн хүнд байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.