Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх тоон мэдээллээ танилцууллаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1297 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 687 нь Улаанбаатар хотод, 610 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Энэ хугацаанд халдварын улмаас хоёр хүн энджээ.
Гэрийн хяналт, ажиглалтад 22303 хүн байгаа бол 6219 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 68 хүний биеийн байдал маш хүнд байгаа аж.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30707
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.