ЭМЯ: 1192 тохиолдол батлагдаж, гурван иргэн нас баржээ

2022-02-9 Мэдээ мэдээлэл


Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр Covid-19-ийн 1192 тохиолдол батлагджээ. Илэрсэн тохиолдлын 593 нь Улаанбаатарт, 599 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Орон нутгаас хамгийн олон тохиолдол Дорноговь (78), Өмнөговь аймаг (71)-уудад бүртгэгдсэн бол хоёр аймагт халдвар бүртгэгдээгүй аж.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Covid-19-ийн улмаас 41-80 насны гурван хүн нас баржээ. Улсын хэмжээнд уг өвчнөөр нийт 2062 хүн нас бараад байна.

Нийт 5451 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 537 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд оноштой 60 хүн байна. Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж буй 21895 хүн байгаа ажээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.