Өөрөө болон гэр бүлийн гишүүн коронавируст халдвараар өвдсөн тохиолдолд юуг анхаарах, халдварын дараах сувилахуйн тусламж үйлчилгээний талаар УНТЭ-ийн Сувилахуйн албаны арга зүйч Д.Долгор мэдээлэл өглөө.
Коронавируст халдвараар өвдсөн тохиолдолд:
- Өрөөний агааржуулалтыг сайн хийж, байгалийн агаараар тогтмол сэлгэх
- Маск тогтмол зүүж, хүн хоорондын зай барих
- Гараа 20 секундын турш сайтар угаах, халдваргүйжүүлэх
- Шингэн зүйлийг халуун бүлээнээр уух, хоолыг тогтмол цагаар халуун бүлээнээр идэх
- Эмчлүүлж байх үедээ хийжүүлсэн ундаа, архи согтууруулах ундаа ууж, тамхи татдаг бол эмчилгээний үед татахгүй байх
- Даавуун материалтай, агаарын сэлгэлт явагдах боломжтой материалтай хувцас өмсөнө. Учир нь халдвар авсан үед их хөлрөх учир даавуун материалтай хувцас өмсөх хэрэгтэй
- Маш сайн унтаж амрах
Гэр бүлийн гишүүн тань коронавируст халдвараар өвдсөн тохиолдолд:
- Орон сууцанд амьдардаг бол эмчлүүлэгчийг тусдаа өрөөнд тусгаарлах, гэрт амьдардаг бол хүн хоорондын зай барина
- Өвдсөн гэр бүлийн гишүүнд тогтмол асаргаа сувилгаа хийдэг, хоол унд хийж өгдөг нэг л хүн байх хэрэгтэй. Ингэснээр олуулаа халдвар авахаас сэргийлнэ
- Гэрийн тавилга, эд зүйлсэд ариутгал, цэвэрлэгээ тогтмол хийх
- Эм, витаминыг эмчийн зааврын дагуу уух
- Хэрэв өвдсөн хүн амьсгаадах, цээжээр өвдөх, ухаан балартах, биеэр тууралт гарах үед яаралтай эмнэлэгт хандана
- Агаар салхинд алхах
- Өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх, амьсгалын дасгал хийх.
- Хөнгөн, шингэц сайтай, витаминлаг хоол хүнс, цайр, төмрөөр баялаг хоол идэх
- Стресстэхгүй байх. Дуу сонсож, иог хийх, ном унших зэргээр өөрийгөө завгүй байлгах
- Дархлаа дэмжих, уушгиа хамгаалж, Д, С витамин хэрэглэх хэрэгтэй