Ж.Гантулга: Дэлгэцийн донтолттой хүүхдийн тархинд хар тамхи хэрэглэсэн үед илэрдэг эмгэг үүсдэг

2022-01-27 Мэдээ мэдээлэл

Ж.Гантулга: Дэлгэцийн донтолттой хүүхдийн тархинд хар тамхи хэрэглэсэн үед илэрдэг эмгэг үүсдэг

Хүүхдийн дэлгэцийн донтолтын талаар СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга мэдээлэл өглөө.

Цахим тоглоомд донтсон хүүхдийн 98-99 хувь нь эрэгтэй хүүхэд бол насны хувьд 5-8 дугаар ангийн сурагчид дийлэнх хувийг эзэлж байна. Дэлгэцийн донтолттой хүүхдийн тархинд хар тамхи хэрэглэсэн үед илэрдэг тархины бүтцийн эмгэг өөрчлөлт үүсдэг. Дараах хам шинж тэмдэг илэрч байвал СЭМҮТ-д хандан зөвлөгөө, мэдээлэл авах шаардлагатай.

Үүнд:

  • Цахим тоглоомын талаар санаашрах
  • Цахим тоглоомоос холдуулахад сэтгэл гутралын шинж тэмдэг илэрнэ
  • Цахим тоглоомыг илүү удаан хугацаагаар тоглох дур үүсэх
  • Цахим тоглоом тоглохгүй гэж бодсон ч чадахгүй байх
  • Цахим тоглоомоос болж урьд нь сонирхдог байсан зүйлсээ сонирхох нь багасах
  • Цахим тоглоомоос үүдэлтэй нийгэм сэтгэл зүйн асуудал үүсч байгааг мэдсээр байж тоглоомыг хэт их цагаар, удаан хугацаагаар тоглосоор байх
  • Цахим тоглоом хэр их тоглодгоо нууж гэр бүл, багш, эмч болон бусад хүмүүст худлаа ярих
  • Цахим тоглоомыг сэтгэл санааны таагүй байдлаас гарахын тулд тоглох
  • Цахим тоглоом тоглосноос болж ажил, сургууль, албан тушаал дэвших боломж, гэр бүл, найз нөхөд зэрэг чухал харилцааг умартах

Эмчилгээ:

  • Сэтгэл засал эмчилгээ 6 сар хүртэл хугацаанд үргэлжилнэ
  • Ганцаарчилсан
  • Бүлгийн
  • Танин мэдэхүйн
  • Эмийн эмчилгээ 14 хоногоос нэг сар хүртэл хугацаанд үргэлжилнэ
  • Нойрсуулах, тайвшруулах
  • Сэтгэл тогтворжуулах
  • Витамин
  • Хүүхдийг 10.00 цагаас өмнө унтуулж хэвшүүлснээр хүүхэд эрүүл чийрэг, тогтвортой болж өсөхөд тустай байдаг.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.