Нийслэлд дархлаажуулалтын суурин 155, түр 3 цэг ажиллана

2022-01-27 Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотод өнөөдөр (2022.01.27) дархлаажуулалтын суурин 155, түр гурван цэг ажиллана. Эдгээр цэгт 158 багийн 735 эмч, ажилтан ажиллаж, 6,000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Иргэд өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.