ЭМЯ: 2089 тохиолдол батлагдаж, 2121 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

2022-01-24 Мэдээ мэдээлэл


Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 2089 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Үүнээс 1373 нь Улаанбаатарт, 716 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай нас баралт бүртгэгдээгүйг мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 11 573 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 3731 нь хөнгөн бол 103 хүний биеийн байдал нэн хүнд байгаа аж. Хэвтэн эмчлүүлэгчдээс 2121 нь хүүхэд, 1242 нь жирэмсэн эмэгтэй байгаа бол гэрийн хяналтад 54136 хүн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.