Ор зохицуулалттай холбоотой мэдээллийг 77330404 утсаар авна

2022-01-12 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан “Коронавируст халдварын цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх түр журам”-ын дагуу “Ор зохицуулалтын баг” Эрүүл мэндийн яамны дэргэд ажиллаж байна.

Ор зохицууллатын багийн даргаар НЭМГ-ын дарга ажилладаг бөгөөд ЭМЯ, НЭМГ, ЭМДЕГ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, дүүргийн Эрүүл мэндийн төвийн төлөөлөл бүхий баг гурван ээлжээр, 24 цагаар ажилладаг юм.

Ор зохицуулалтын баг нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн бүх эмнэлгээс орны мэдээллийг авч, дүүргийн Эрүүл мэндийн төвийн тандалтын багаас ирүүлсэн хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтөний мэдээллийн дагуу эмнэлгийн орыг хуваарилж байна.

Иймд ор зохицуулалттай холбоотой мэдээллийг 77330404 утсанд хандаж авахыг зөвлөж байна.

Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб

<

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2022 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.