30 км-ийн явган маршийг зохион байгууллаа

2022-01-12 Мэдээ, мэдээлэл

Зэвсэгт хүчний 186 дугаар ангийнхан 2021-2022 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангаж, сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх, албад салбаруудын харилцан ажиллагааг хангах зорилгоор энэ сарын 10-ны өдөр тактик, тусгай бэлтгэлийн цогцолбор 30 км-ийн явган маршийг зохион байгууллаа.

Энэхүү маршаар салаа салбарын офицеруудыг байр зүйн зураг дээр ажиллах, өөрийн байгаа цэгээ тодорхойлох, газар орны шинж чанарыг судлах үүрэг гүйцэтгүүлж, жижиг бүлгийн тактикийн ажиллагаагаар “эзлэгдсэн” газар орныг чөлөөлөхөд оролцуулсан юм. Мөн энэ үеэр “Эрдэнэт” ТӨҮГ-ын ашигт малтмалын хаягдлаас үүссэн цагаан тоосонцроор бохирдсон газар орныг хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэлтэйгээр 3 км зам туулсан нь бодит цагийн байдалд тулгуурласан чухал даалгавар байж чадлаа гэж Хуурай цэргийн командлалаас мэдээллээ.

<

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2022 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.