Согтуугаар автомашин жолоодох зөрчил нэмэгджээ

2022-01-10 Uncategorized


Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 195 зөрчил бүртгэгдсэн байна. Үүний 119 нь нийслэлд, 76 нь орон нутагт бүртгэгджээ.

Амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн илрүүлэлтийг өмнөх долоо хоногийн амралтын өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад 16 хувиар өссөн байна.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхаарууллаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.