ЭМЯ: Хоногт 570 тохиолдол бүртгэгдсэний 19 нь гадаадаас зөөвөрлөгджээ

2022-01-6 Мэдээ мэдээлэл


Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр сүүлийн 24 цагт манай улсад КОВИД-19-ийн 570 шинэ тохиолдол батлагджээ. Бүртгэгдсэн тохиодлын 19 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 451 нь дотоодын халдвар байна.

Дотоодод бүртгэгдсэн халдварыг задалбал:

339 нь нийслэлд
212 нь орон нутагт бүртгэгдлээ.
Мөн хугацаанд 41-80 насны 2 иргэн нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 1994 боллоо. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье

Өнөөдрийн байдлаар уг халдварын улмаас 2.843 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдлаар нь ангилбал:

Хөнгөн 729
Хүндэвтэр 1.808
Хүнд 281
Маш хүнд 25 иргэн байна.
Түүнчлэн хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 360 нь хүүхэд, 177 нь жирэмсэн эмэгтэй юм. Мөн 5.352 иргэн гэрийн хяналтад байна.v

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.