Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр сүүлийн 24 цагт манай улсад КОВИД-19-ийн 585 шинэ тохиолдол батлагджээ. Бүртгэгдсэн тохиодлын 4 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 581 нь дотоодын халдвар байна.
Дотоодод бүртгэгдсэн халдварыг задалбал:
385 нь нийслэлд
196 нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн хугацаанд 3 иргэн нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 1992 боллоо. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье
Өнөөдрийн байдлаар уг халдварын улмаас 2,474 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдлаар нь ангилбал:
Хөнгөн 667
Хүндэвтэр 1,577
Хүнд 208
Маш хүнд 22 иргэн байна.
Түүнчлэн хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 287 нь хүүхэд, 136 нь жирэмсэн эмэгтэй юм. Мөн 4,046 иргэн гэрийн хяналтад байна.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30707
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.