Нийслэлийн хэмжээнд өчигдөр цар тахлын эсрэг вакцины эхний тунд 42, хоёр дахь тунд 90, нэмэлт сэргээх тунд 1062, нийт 1194 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамралт 75 хувь, хоёр дахь тунгийн хамралт 71.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 42.5 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2990 (25.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68334 (76.9 хувь), 16-17 насны 26929 (79.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.